Satellite images30 Jul 2024 15:21
DQE busy with heron 1.
Not very clear image but you can see work taking place.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА 🇲🇳🇲🇳🇲🇳
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн удирдлага, албан тушаалтнууд “Эрдэнэт” ТӨҮГ-ын уурхайчдын төлөөлөлтэй уулзаж, тус үйлдвэрийн үйл ажиллагаа, стратегийн төлөвлөлт, стандарттай танилцлаа.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш анхны томилолтоо Эрдэнэт үйлдвэрээс эхлүүлж байгаагаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл явцын талаар Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, үйлдвэрийн цаашдын зорилт, үндсэн чиглэлд тусгагдсан төлөвлөгөөний биелэлтээс мэдээлэл хийв.
Эрдэнэт үйлдвэр гол үйл ажиллагаагаа геологийн нөөц, техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн бодлогод чиглүүлж, зэсийн баяжмалаа биржээр арилжих, худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх зэрэг том зорилтуудаа хэрэгжүүлэн ажиллаж буйг танилцуулгадаа онцлов.
Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан үеэсээ Монгол Улсын нийгэм, эдийн засагт голлох үүрэгтэй байж, нийгмийн шилжилт болон бусад хүнд цаг үед ч улс орныхоо тулах багана, хөгжлийн зүтгүүр хүч нь болж ирсэн. Цаашид эх орны хөгжил дэвшилд үнэтэй байр суурь эзэлсээр байна.
Энэхүү үйлдвэрийг барьж байгуулсан олон мянган анхдагч, илгээлтийн эзэд, өнөөдөр ажиллаж буй 7000 гаруй ажилтан, уурхайчдын хөдөлмөр зүтгэл, сэтг